"БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ТӨВӨГШЛИЙН АНГИЛАЛД ХАМААРАХ ЗОРИУЛАЛТ, ХҮЧИН ЧАДЛЫГ ТОГТООХ ДҮРЭМ"-ИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

img

Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 218 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан “Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох дүрэм”-ийг хэрэгжүүлэх явцад дүрэмтэй холбоотой санал холбогдох байгууллагуудаас гарснаар энэхүү дүрмийг дахин судалгаа хийж, сайжруулж шинэчлэн боловсруулах нөхцөл үүссэн. Тухайлбал төвөгшлийн анилалд хамаарах барилга байгууламжууд орхигдсон, тэдгээрийг хэрхэх талаар зохицуулалт байгаагүй зэрэг асуудлууд үүссэн юм.  

Тиймээс эдгээр асуудлуудыг шийдэхээр дүрмийг шинэчлэн боловсрууллаа. Шинэчлэн боловсруулсан дүрэм таван бүлэг хоёр хавсралтаас бүрдэж байна.  Нэгдүгээр хавсралтад барилга байгууламжийн төвөгшлийн ангилалыг багтааж, барилга байгууламжийн хүчин чадлыг тодорхойлох аргачлалыг дүрмийн хоёрдугаар хавсралтад, мөн дүрмийн хоёрдугаар хавсралт болох аргачлалыг “Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох дүрэм”-ийн нэгдүгээр хавсралт болон 4,3-д дурдагдаагүй барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг тодорхойлоход хэрэглэнэ гэх мэт өөрчлөлтүүдийг оруулжээ.