Боловсруулж байна
  • 2024-03-11 07:11:48
  • Үзсэн: 0
  • Худалдаж авсан: 0
Сэтгэгдэл
Э
Э.Жавхланттамир
2024-04-02 18:25:58

1. Нэр томъёоны тодорхойлолт хангалтгүй байна. Нормд бичсэн олон зүйлсийг субъектив байдлаар өөр өөрийнхөөрөө ойлгох, тайлбарлах боломжтой байгаагаас болж маргаан үүсдэг. 2. 5.9 хэсэгт олон давхар барилга гэдгийг 16 эсвэл 17 давхар ч байж болохоор хоёрдмол утгатай, “буюу” гэсэн үг ашигласан нь мөн маргаан дагуулна. Олон давхар гэдгийг 7-16 давхар, өндөр барилгыг 17-оос дээш хэмээн тодорхой зааглах хэрэгтэй. 3. Хүснэгт 5.1 ба түүний тайлбарт заасан томъёо ба тайлбар ойлгомжгүй, аль нэг дээр нь “k” ба “n” –г сольсон байж магадгүй байна. 4. Хүснэгт 5.2 болон 10.9-т орон сууцны барилгын тав тухтай байдлаас хамаарсан төрөл гэдэгт үл хөдлөх хөрөнгө борлуулагчдын хэрэглэдэг буюу ямар нэгэн техникийн бичиг баримтаар тодорхойлоогүй ангилал ашигласан нь маргаан дагуулна. Үүний оронд одоо мөрдөгдөж буй “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10”-н 5-р хэсгийн 5.1-р хүснэгтээр тодорхойлсон ангилалын дагуу болгон уялдуулах хэрэгтэй. 5. Орон сууцны бүсийн тухай хэсэгт юм уу эсвэл тусд нь “Дахин төлөвлөлт” гэсэн хэсэг оруулж гэр хорооллыг болон ашиглалтын хугацаа дууссан барилга байгууламжийг дахин төлөвлөх талаар заалтууд санаачилж оруулах хэрэгтэй. Цаашид Улаанбаатар хот төдийгүй аймгийн төвүүдэд ч гэр хороолол, хуучны барилга байгууламжуудыг дахин төлөвлөх ажил их хийгдэх төлөвтэй тул энэ талаар тодорхой норм дүрмээр зохицуулах зүйлс байгаа гэж үзэж байна. Жишээ нь гэр хороолол, тодорхой зориулалтаар газар олголт хийгдсэн бүст барилгажилтын төлөвлөгөө боловсруулахдаа тухайн талбайд хийгдсэн байгаа газар олголт, эзэмшил, өмчлөлийн газрын байрлалтай ерөнхий төлөвлөгөөг нягт уялдуулж гүйцэтгэх талаар шаардлага, зөвлөмж зайлшгүй хэрэгтэй. Энэ нь тухайн газар өмчлөгчидийн эрх ашиг, тэгш байдлыг хангахуйц байх нь зүйтэй. 6. Барилгажилт, зам тээврийн сүлжээний төлөвлөлтийг газрын гадаргуутай уялдуулах, хот, хорооллын дагаж мөрдөх нэгдсэн геодезийн өндөржилтийн талаар заалт, зөвлөмж нэмж жишээ зураг хавсаргаж оруулах хэрэгтэй.



Сэтгэгдэл үлдээх хэсэг
Таны нэр*

Сэтгэгдэл бичих