Сайн байна уу. Юуны өмнө энэхүү нормын төсөл бичиж байгаа багт талархал илэрхийлж байна. -Үг үсгийн алдааг алдаа шалгагчаар зайлшгүй шалгуулаарай их алдаатай үгс байна. жнь Давхрын гэж бичдэг шүү -Авто зогсоолыг 3000м2 бүрээр галын бүс болгон хуваадаг ба тухайн галын бүс бүрийг галын хөшиг байрлуулах уу? Галын бүс бүрээс орц гарц шаардлагатай байх шаардлагатай байхаа. -Агаар сэлгэлтийн системийн хувьд ялангуяа утааны системийг төлөвлөхдөө сэнсний өрөөг заавал галын бүс бүрд тусгаж байх хэрэгтэйг тусгах, ингэхгүй бол БА болон захиалагч нар зогсоол алах тун дургүй байдаг. Сэнсний өрөөнөөс утааг тээвэрлэн төлөвлөж буй болон зэргэлдээх барилгаас 15м-с доошгүй зайд утааг хаях нормын зохицуулалттай байдаг энэ ерөөсөө хэрэгжихгүй байна. Үүнийг тусгаж өгөх -Хийн баллоноор ажилладаг авто машины зогсоолыг бусад зогсоолоос 1-р зэргийн тусгаарлах, -Авто зогсоолд агаар оруулах систем төлөвлөж өгөх нь үнэн хэдий ч бодит байдал дээр машины дугуйнд наалдсан шавар, хог, шороо, цас гэх мэт зүйлсийг хаалгаар орох үед дугуйнд байгаа хогийг буулгах арга хэмжээ авах хэрэгтэй. Учир нь цэвэр агаар оруулах үед авто зогсоолын тоос шороо бужигнаж тоосжилт ихээр дэгддэг шүү. Энэ нь дотор агааын чанарын бохирдол бий болгож байдаг.