Барилга байгууламжийн норм, нормативын сангийн үйл ажиллагааны 2026 оны төлөвлөгөөний төслийг боловсруулан Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга болон Сангийн удирдах зөвлөлд танилцуулахаар ажиллаж байна. Сангийн үйл ажиллагааны 2026 оны төлөвлөгөөнд тусгуулах норм, нормативын баримт бичгийн саналаа үндэслэл, судалгаа, зайлшгүй шаардлагатай ач холбогдлоор нь эрэмбэлэн урьдчилсан төсөвт өртөг, эх материалын хамт 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дотор ирүүлэн хамтран ажиллана уу.
Манай салбарт хэрэглэгдэж байгаа MNS ASTM D стандартууд олон улсын хэмжээнд байнга өөрчлөгдөн сайжирч технологийн шинэчлэлээ даган шинэчлэгддэг юм байна. Манай Инженер геологийн судалгааны MNS ASTM D 1557:2002 нь олон улсад хүчингүй болж ASTM D 1557:07 MNS ASTM D 4318:2006 нь олон улсад хүчингүй болж ASTM D 4318:17 болон батлагджээ. Иймд бид лабораторийн үр дүнгээ хүчин төгөлдөр стандарт баримтлан шинжилж зохих программуудын шаардлага хангасан үр дүнг гаргахын тулд ASTM D 1557:07; ASTM D 4318:17; ASTM D 6913:17 ; ASTM D698 :2021; ASTM D854 :2023; ASTM D2998 :2017 ; ASTM D422-63 :2008 стандартуудыг нутагшуулах шаардлага байгааг төлөвлөгөөндөө тусгаж өгнө үү. Эдгээр стандартыг орчуулан батлуулж MNS ASTM D ........ болгон батлуулсанаар лабораторийн үр дүн хүчин төгөлдөр болж барилгын бүтээцийн тооцоонд хэрэглэгдэх юм
Өдрийн мэнд. Инженер геологийн салбарт лабораторийн шинжилгээний үзүүлэлтүүд чухал ач холбогдолтой байдаг. Эдгээр хөрсний тоон үзүүлэлтийг барилгын зураг төслийн программууддад оруулсанаар суурийн болон барилга бүтээцийн тооцоо бодогддог. Мөн манай эх орон гадны хөрөнгө оруулалтаар олон олон бүтээн босголтын ажлууд явагдаж тэр бүрт нь хөрсний инженер геологийн судалгааны үр дүн шаардагддаг. Бид лабораторийн багаж тоног төхөөрөмжийг олон улсаас авч ашигладагаас гадна түүнд ашиглах стандартыг ч мөн дагаж мөрддөг. Манайд хэрэглэгдэж буй лабораторийн судалгааны стандартууд ASTM D олон улсын хэнмжээнд байнга өөрчлөгдөж шинэчлэгдэж сайжирч байдагийг бид даган өөрчлөгдсөнөөр бидний шинжилгээний үр дүн олон улсад хуулийн өмнө хүчин төгөлдөр байх юм.