БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖ,
БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД
Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагууд 2016-2021 онд гүйцэтгэсэн зураг төслийн ажил, ажил эрхлэлтийн мэдээ тайланг он тус бүрээр гарган, Барилга, хот байгуулалтын сайд, Үндэсний статистикийн хорооны даргын хамтарсан 2019 оны 206, А/184 дүгээр тушаалаар батлагдсан З-ЗТ-1 маягтаар 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд “Барилгын нэгдсэн мэдээллийн систем” /www.mcis.gov.mn/-д ирүүлнэ үү.
Үйл ажиллагааны тайлан мэдээг ирүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болохыг анхаарна уу.
Жич: Тайланг ирүүлэхдээ www.mcis.gov.mn системд аж ахуйн нэгжээр бүртгүүлсэн байна.
БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ
БАРИЛГА, БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХЭЛТЭС
ХОЛБОГДОХ УТАС: 11-316304