ИПОТЕКИЙН 6 ХУВИЙН ЗЭЭЛ, ОРОН СУУЦЖУУЛАХ ХӨТӨЛБӨР ЗЭРЭГ САЛБАРЫН АСУУДЛУУДЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2021-03-31 11:36:49
img

Барилга, хот байгуулалтын яам “Алсын хараа -2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогоМонгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнд салбарын талаар тусгагдсан зорилт, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

ИПОТЕКИЙН 6 ХУВИЙН ЗЭЭЛД 1673  ИРГЭН ХАМРАГДЛАА

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ипотекийн хувийн хүүтэй зээл олгож хэлсэнИнгэснээр зээлдэгчдээс шаардах орлогын хэмжээ болон сарын төлбөрийн хэмжээ 20 хувиар буурч, орлого багатай өрхийн хамрагдах боломжийг нэмэгдүүлэх, зээлийн дарамтыг бууруулах эерэг үр дагавартай байна. 2021 оны 1 сарын 1-ний өдрөөс 3 сарын 23-ны өдрийн байдлаар нийт 1,673 зээлдэгчид 126.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон бөгөөд уг санхүүжилтийн 28.6 хувийг орон нутгийн ипотекийн зээлэнд зарцуулаад байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40 хувийн өсөлттэй байна. 

Өнгөрсөн онд улсын хэмжээнд 15,639 айлын орон сууц ашиглалтад орсноос 5,594 айлын орон сууц нь төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн зээлэнд, 5,691 айлын орон сууц нь арилжааны банкуудын эх үүсвэрээр олгосон ипотекийн зээлээр борлуулагдсан. 2020 онд төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн зээлийн эх үүсвэрт 410.0 тэрбум төгрөгийг санхүүжүүлсэн. 

Барилга, хот байгуулалтын яамнаас 2021 оны 1 улиралд хийсэн зах зээл дэх орон сууцны судалгаанаас үзэхэд 1,816 айлын орон сууц борлуулагдаагүй  байгаа бол 2021 онд 23,591 айлын орон сууцыг барилгын салбарын аж ахуйн нэгжүүд шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Үүнээс нийслэлд 19,191 айл, орон нутагт 4,400 айлын орон сууц төлөвлөгдсөн.

 2021 онд ипотекийн зээлийн хэмжээг ойролцоогоор 700-800 тэрбум төгрөг хүртэл нэмэгдүүлэхээр Монголбанктай тохироод байна. Энэ нь өмнөх 3 жилийн дунджаас 2.3 дахин нэмэгдүүлсэн дүн бөгөөд жилд 10,000 орчим зээлдэгч хөтөлбөрт хамрагдах юм. Цаашид орон нутгийн иргэдийн худалдан авах чадварын судалгаа болон Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, ажлын байртай уялдуулах үүднээс ипотекийн зээлийн санхүүжилтийн 25-30 хувийг хөдөө орон нутагт тогтвортой олгоно.


Бусад мэдээ мэдээлэл

img
"ВIM FORUM-2022" ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2022-05-02
img
ЗУРАГ ТӨСЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД:
2021-10-06
img
ИПОТЕКИЙН 6 ХУВИЙН ЗЭЭЛД 1673 ИРГЭН ХАМРАГДСАН БАЙНА.
2021-06-20
img
УРАЛДААН ЗАРЛАХ ТУХАЙ
2021-03-31
img
И.КЕНЖЕ: БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВӨӨС ГУРАВДУГААР САРД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРЛАА
2021-03-29
img
И.КЕНЖЕ: БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВӨӨС ГУРАВДУГААР САРД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРЛАА
2021-03-29
img
"БАРИЛГЫН САЛБАРЫН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САЙН ТУРШЛАГА, ЦААШИД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ" СЭДЭВТ ЦАХИМ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
2021-03-29
img
"БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ТӨВӨГШЛИЙН АНГИЛАЛД ХАМААРАХ ЗОРИУЛАЛТ, ХҮЧИН ЧАДЛЫГ ТОГТООХ ДҮРЭМ"-ИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
2021-03-29

Warning: require(views/cirs/news_carousel.php): failed to open stream: No such file or directory in /home/frontend/portal/libs/View.php on line 21

Fatal error: require(): Failed opening required 'views/cirs/news_carousel.php' (include_path='.:/usr/share/pear:/usr/share/php') in /home/frontend/portal/libs/View.php on line 21