И.КЕНЖЕ: БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВӨӨС ГУРАВДУГААР САРД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРЛАА

2021-03-29 16:46:43
img

Барилгын хөгжлийн төвийн Сургалт, судалгаа мэдээллийн хэлтсийн мэргэжилтэн И.Кенжегээс сургалтын талаар тодрууллаа. - Салбарын инженерүүд сургалтын талаарх мэдээллийг их сонирхож байна. Иймд гуравдугаар сард зохион байгуулах сургалтын талаар мэдээлэл өгнө үү? - Манай төвөөс гуравдугаар сард "Заавал болон сонгон суралцах багц цаг тооцох сургалт" -уудыг цахим хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байна. Салбарын инженер техникийн ажилтнуудыг чадавхижуулах, сонгон суралцах багц цаг тооцох сургалтад "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан бэлтгэх сургалт", "Төсөвчний анхан шатны сургалт", "Барилгын салбарын дэвшилтэт технологийн сургалт", "Барилгын аж ахуйн нэгж байгууллагын хөгжил, менежмент сургалт", "Эрчим хүчний хэмнэлттэй барилгын техник технологийн сургалт", "Инженерийн манлайлал, хувь хүний хөгжлийн сургалт", "Салбарын инженерүүдэд зориулсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт"-уудыг зохион байгуулна. Харин заавал суралцах багц цаг тооцох сургалтад "Барилгын салбарын хууль, эрх зүйн орчин", "Барилгын салбарын шинээр батлагдсан эрх зүйн болон норм нормативын баримт бичиг", "Барилга байгууламжийн төсөв үнэ бүрдлийн норм нормативын баримт бичгийн сургалт"-ууд зарлагдсан.

Бусад мэдээ мэдээлэл

img
"ВIM FORUM-2022" ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2022-05-02
img
ЗУРАГ ТӨСЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД:
2021-10-06
img
ИПОТЕКИЙН 6 ХУВИЙН ЗЭЭЛД 1673 ИРГЭН ХАМРАГДСАН БАЙНА.
2021-06-20
img
УРАЛДААН ЗАРЛАХ ТУХАЙ
2021-03-31
img
ИПОТЕКИЙН 6 ХУВИЙН ЗЭЭЛ, ОРОН СУУЦЖУУЛАХ ХӨТӨЛБӨР ЗЭРЭГ САЛБАРЫН АСУУДЛУУДЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
2021-03-31
img
И.КЕНЖЕ: БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВӨӨС ГУРАВДУГААР САРД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРЛАА
2021-03-29
img
"БАРИЛГЫН САЛБАРЫН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САЙН ТУРШЛАГА, ЦААШИД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ" СЭДЭВТ ЦАХИМ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
2021-03-29
img
"БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ТӨВӨГШЛИЙН АНГИЛАЛД ХАМААРАХ ЗОРИУЛАЛТ, ХҮЧИН ЧАДЛЫГ ТОГТООХ ДҮРЭМ"-ИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
2021-03-29

Warning: require(views/cirs/news_carousel.php): failed to open stream: No such file or directory in /home/frontend/portal/libs/View.php on line 21

Fatal error: require(): Failed opening required 'views/cirs/news_carousel.php' (include_path='.:/usr/share/pear:/usr/share/php') in /home/frontend/portal/libs/View.php on line 21