Нүүр хуудасны "Нэвтрэх" товч дээр дарахад ААНБ-ийн Хэрэглэгчийн нэр, Нууц үг хэсэгт өөрийн хэрэглэгчийн мэдээллийг оруулаад системд нэвтэрнэ. Бүртгэлгүй ААНБ "Шинээр бүртгүүлэх үү?" дарснаар Регистрийн дугаар, И-мэйл талбаруудад өөрийн байгууллагын мэдээллийг оруулахад, и-мэйл хаягаар нэвтрэх нэр, нууц үг ирж, уг нууц үгийг системд нэвтрэх боломжтой.
Хэрвээ боловсролын мэдээллийн сангаас таны төгссөн их дээд сургууль болон курсын мэдээлэл татагдахгүй бол, та Гараас боловсролын мэдээлэл оруулах хэсэгт өөрийн боловсролын мэдээллийг бичиж оруулна уу.
Барилга байгууламжийг төлөвлөн барихдаа Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль тогтоомж, холбогдох норм, дүрмийг баримтлах ёстой. Та өөрийн газар дээр барилга байгууламж барих тохиолдолд барилга хоорондын зай, барилга байгууламжийн хоорондох гал тусгаарлах хамгаалалтын зай, нарны тусгалын, хангамжийн зөвшөөрөгдөх хэмжээний норм дүрмийг хангах шаардлагатай. Барилга байгууламж төлөвлөж барихдаа хөрш залгаа эд хөрөнгө өмчилж, эзэмшиж буй иргэдийн эрх ашгийг харгалзан, тухайн иргэдийн саналыг авч, тэдгээрийг газар дээрээ барилга байгууламж барих бололцоог нь хангах нь зүйтэй.
Барилгын тухай хуулийн дагуу Нийтийн эзэмшлийн газар, талбайг барилгын үйл ажиллагаанд түр хугацаагаар ашиглахад харьяа нутаг дэвсгэрийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн шийдвэрээр сервитут /бусдын газрыг хязгаартайгаар ашиглах/ тогтоосон байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, харьяа ИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр тодорхой хязгаартайгаар зөвшөөрсөн тохиолдолд болно гэсэн үг.
2019 он
№ | Байгууллагын нэр | Хаяг | Зүйл заалт | Байгууллагын регистр | ТЗ дуусах хугацаа |
---|